Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн уг эхийг батламжилж, ёсчлох Төрийн ёслолд оролцов.
Монгол Улс Тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 95 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчилсноор ҮХНӨ хүчин төгөлдөр болж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс бүх нийтээр даган мөрдөх юм. Тус Төрийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, ҮХНӨ-ийн төслийг боловсруулж ажилласан ажлын хэсгийн гишүүд, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцов.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.