ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зуух, яндангийн ан цав үүссэн нөхцөлөөс болж угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-10

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан санаачлага гарган дүүргийнхээ шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг 2019 оны арваннэгдүгээр сарын 15-наас ажиллуулж эхэлсэн.

Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21.000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан. Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй 167 айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг засварлан, шинэчлэн өглөө. Тус засварын баг галлагааны улирал дуустал ажиллаж, иргэдийг угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах юм. Ингэснээр шахмал түлш хэрэглэдэг Хан-Уул дүүргийн айл өрхүүдийн зуух, яндангийн ан цав үүссэн нөхцөлөөс болж угаарын хийнд хордох эрсдэлгүй болж байна.