ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Сандуй, А.Ганбаатар нар гомдлоо гаргажээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-10

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргажээ. Энэ дагуу тэдний гомдлыг шүүгч өчигдөр хүлээн авсан ажээ. Шүүгч хэргийн материалтай танилцсанаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдааны товыг зарлана гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мэдээлэв.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан билээ. Эл шийдвэрийг А.Ганбаатар, Ц.Сандуй нар эсэргүүцэж, ийнхүү гомдлоо гаргаад байна. Тэд саяхныг хүртэл давж заалдах хүсэлтээ ирүүлээгүй байсан юм.

Сануулахад, МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдсан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас  өнгөрсөн есдүгээр сард 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.