ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Ганбаатар: Би ялна гэдэгтээ итгэлтэй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-21

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, жирийн иргэн болсон билээ. Тиймээс Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар  тойрогт нөхөн сонгууль болох юм. Тус тойрогт хэд, хэдэн хүний нэр дуулдаж байгаа бөгөөд МАХН-аас Н.Энхбаяр эсвэл С.Ганбаатарыг дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл байна. Ингээд МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай холбогдож “таван үг” солилоо. 

-МАХН-аас Хэнтий аймагт Н.Энхбаяр эсвэл таныг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Хэрвээ Хэнтий аймагт Н.Энхбаяр дарга нэр дэвшвэл ялах нь тодорхой. 

-Н.Энхбаяр даргыг нэр дэв­шүүлэхгүй байх магадлалтай гэх мэдээлэл байна. Харин таны хувьд?

-Бидний хэн нь ч байсан ард түмнийхээ итгэлийг даана. 

-Энэ асуудалд намын гишүүдийн дэмжлэг хэр байгаа вэ. Таныг дэмжих болов уу?

-Ард түмнийхээ итгэлийг даахын тулд хичээнэ, зүтгэнэ. Намаас биднийг дэмжиж бай­гаа. Бидний хэн нь ч нэр дэвшсэн бай дэмжих нь тодорхой. 

-42 дугаар тойрог өрсөл­дөөн ихтэй байгаа. Ялах магадлал хэр байгаа бол?

-Би ялна гэдэгтээ итгэлтэй бай­на. Найдвартай ялалт байгуулна.