ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоригдлуудад мэргэжлийн гэрчилгээ олгожээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-30

Өнгөрсөн 2019 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв найман төрлийн мэргэжлээр 280 гаруй хоригдолд боловсролын болон чадамжийн гэрчилгээ олгожээ. Эдгээр хоригдлуудыг ял эдлэх хугацаанд нь ажлын байраар хангаж, үйлдвэрүүдэд ажиллуулдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд улсын төсөвт дөрвөн үйлдвэрийн газар, төвлөрсөн 17 хорих ангид үйлдвэрлэл явуулдаг бөгөөд хөнгөн болон аж ахуйн зориулалттай нүхтэй блок, технологийн шохой, цагаан замаска, вакум цонх, хаалга, улаан тоосго үйлдвэрлэл, шохойн чулуу олборлох, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хоригдлуудын ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн.

Үүний зэрэгцээ гар урлал, мужаан, сантехник болон ял эдлэхээс өмнө эзэмшсэн мэргэжлээр нь түлхүү ажиллуулах, ажлын байрыг нь бий болгох зорилго тавин ажилладаг. Ингэснээр хорих ялын үндсэн гол зорилго болох бусдад учруулсан хохирлыг барагдуулах, улмаар хугацаанаасаа өмнө суллагдах боломжийг бий болгох эрхээ эдлэх нөхцөлөөр хангадаг байна.

 

Эх сурвалж: ШШГЕГ