Ухань хотод сурч буй Монголын 31 оюутаныг маргааш тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчирхаар болжээ. Монгол оюутнуудаа авчирах хүсэлтийг хэд хоногийн өмнө манай улсаас тавьж байсан ч Хятадын талаас шийдэх асуудал нь удаашраад байсан юм. Тэгвэл 31 оюутныг авчрах хүсэлтийг БНХАУ хүлээн авчээ. Ухань нь хотод нийт 33 монгол оюутан байгаагаас 31 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан аж.
Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтойг дөнгөж сая Хятадын талаас мэдэгджээ.