Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хот руу орох, гарах хяналтын 7 цэгт үүрэг гүйцэтгэж, хяналтын цэгээр дамжин өнгөрөх нэвтрэх тээврийн хэрэгсэл бүрийг шалгаж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Өнгөрсөн хоногийн хугацаанд Ховд аймгийн харьяат иргэн Б нь ховор амьтны жагсаалтад багтсан алтайн хойлог шувуу хоёр ширхгийг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгаж байна.
Түүнчлэн Төв аймгийн харьяат иргэн П нь Налайх дүүрэг дэх бичил уурхайгаас хууль бусаар олборлосон 1.7 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлэн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүлээлгэн өгч, түүхий нүүрсийг хураан авч шалгуулж, арга хэмжээ тооцуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтийн газарт хүсэлт гаргалаа.
Иргэн Б, Ш нар зохих зөвшөөрөлгүй 26 м.куб орчим мод тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эд мөрийн баримтын хамт шалгуулахаар тус тус хүлээлгэн өгөв гэж Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс мэдээллээ