ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрдэс баялгийн салбарынхан 174 сая төгрөг хандивлалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-19

Эрдэс баялгийн салбарынхан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд  тэргүүлэх байр суурь эзэлдгийн хувьд ДЭЛХИЙН олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг САЙН ҮЙЛИЙН ХАНДИВЫН аяныг энэ оны хоёрдугаар сарын 17-ноос эхлүүлсэн юм.

Хандивын аянд эрдэс баялгийн салбарт ажиллаж буй 20 аж ахуйн нэгж байгууллагууд тэдгээрийн ажилчид нэгдлээ.  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Баяраа, Оюу Толгой ХХК-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын ерөнхий менежер Ж.Сүнжидмаа, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Д.Энхболд нар хандиваар цугларсан 100,000,000 төгрөгийг Улсын Онцгой Комисст зориулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд өчигдөр гардуулан өглөө.

Мөн дээрх байгууллагын төлөөллүүд Эрүүл Мэндийн яаманд зориулан 55,000,000 төгрөгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардууллаа.  Түүнчлэн эрдэс баялгийн салбарынхан  энэхүү аяны хүрээнд “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд 19.138.508 төгрөг хандивлан нэгдсэн билээ. 

Хандивын аянд нэгдсэн
 
Эрдэнэс алт ресурс ХХК
Газрын тос боловсруулах Үйлдвэр
АМГТГазар
Эрдэнэ Монгол ХХК
Эрдэнэс Оюу Толгой ХХК
Эф Ви Эс Пи ХХК
Эрдэнэс Таван толгой майнинг ХХК
Шивээ Овоо ХК
Уул уурхайн эрх зүй судлалын сан
Гашуун сухайт автозам ХХК
Шивээ Энержи цогцолбор төсөл
Оюу Толгой ХХК
Эрдэнэс Метан ХХК
Эрдэнэс Силвер Ресурс ХХК
Эрдэнэс Монгол ХХК
МоЭнКо ХХК
Багануур ХК
Эф Ви Эс Пи ХХК
MMHC ХХК
УУХҮЯам
Монголросцветмет ТӨҮГ

Эдгээр байгууллагууд болон  Монголын геологи уурхайчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци