Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг баталлаа.
Тогтоолоор, Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зусланг байгуулахаар болсон байна. Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн твиттер хуудаснаа "Засгийн газар хуралдаж байна. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр барихаар боллоо" хэмээн бичжээ.