Нийтийн тээврийн үйлчилгээний "Ч:81" чиглэлийн 15-067 тээврийн хэрэгслийн жолооч Д.Эрдэнэтуяа замын хөдөлгөөнд оролцож байхдаа анхааралтай ажилласнаар эрдэнэт хүний амь насыг аварсан байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 3, 4-р хороололд өчигдөр буюу 10-р сарын 29-ний өдрийн 20:49 цагт үйлчилгээнд явж байхад нь арын жижиг машины жолооч автобусыг шүргэсэн атлаа зогсохгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байсан аж. Жолооч анзаарч автобусаа зогсоон тухайн машины хаалгыг нээтэл иргэн харвасан байдалтай, ухаангүй байхад нь тусалж, түргэн тусламж дуудаж амь насыг нь аварсан байна.
