Өлзийтийн шалган бүртгэх товчооны орчим том оврын ачааны автомашин 13 машин, мөн авто замын төлбөр хураах цэгийг мөргөсөн зам тээврийн осол өнөөдөр гарсан байна.
Уг ослын улмаас урьдчилсан байдлаар 2 хүн гэмтсэн бөгөөд эд матeриалын хохирол их хэмжээтэй учирчээ. Тээврийн цагдаагийн албанаас ослын газарт үзлэг хийж ажиллагаа явагдаж байна гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.