ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МИАТ-ын онгоц Австрали улсад амжилттай газардлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-07

МИАТ-ийн онгоц Австрали улсад анх удаа газардлаа. Австрали улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 1200 гаруй иргэний өргөдлийг ГХЯ-наас УОК-ын Шуурхай штабт танилцуулжээ.

Үүнээс журмын дагуу эхлээд хүүхэд, өндөр настан болон өвчтэй иргэдийг онгоцонд суулгах юм. Зургаадугаар сарын 6-ны үдэш Сидней хотын нисэх буудалд газардсан МИАТ-ийн онгоц, 8-ны даваа гарагийн өглөө эх орондоо буух төлөвлөлттэй.

Сидней хотоос ирэх тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Манай онгоц буцахдаа Филиппин улсад газардан цэнэглэх бөгөөд тэр үед Филиппинээс 34 иргэнээ авах юм.

Гадаадын 45 улсад суугаа Монгол Улсын 11600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ. Тухайлбал:

  • АНУ, Хойд Америкт 2000 гаруй
  • Азид 5500 гаруй
  • Европт2600 гаруй хүн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд энэ тоо нэмэгдсээр байгаа аж. 2020 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн мэдээгээр онгоцоор болон газраар гадаадаас 9068 иргэнээ татан авсан хэмээн ГХЯ-наас мэдээллээ.