ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Австрали, Филиппинээс 263 иргэнээ авчрах онгоц маргааш газардана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-07

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны зургаадугаар сарын 8-н буюу даваа гарагийн 20:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. 

Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор

  • бага насны хүүхэдтэй гэр бүл 79,
  • жирэмсэн болон асран хамгаалагчтай 15,
  • өндөр настан болон асран хамгаалагчтай 47,
  • хөгжлийн бэрхшээлтэй 2,
  • эрүүл мэндийн шалтгаантай 26,
  • виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65,
  • Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 263 иргэн эх орондоо ирэх юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб зургаадугаар сард:

  • 2020.06.10    Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан
  • 2020.06.11    Япон, Токио
  • 2020.06.15    БНЭУ
  • 2020.06.17    БНСУ /транзит/
  • 2020.06.18    БНСУ, Сөүл
  • 2020.06.19    ХБНГУ, Франкфурт хотоос 2,000 орчим иргэнээ татан авахаар бэлтгэлээ хангажээ.