ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Япон улсаас 258 иргэн эх орондоо ирлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-12

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020-06-12/ 20:25 цагт “Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

   Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна.

 Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Намуун”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах аж.