ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийт батлагдсан тохиолдол 197 боллоо

Т.БУЯНДЭЛГЭР (сэтгүүлч)
2020-06-12

ЭМЯ-наас корона вирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ- захирал Д. Нямхүү:

-Зургадугаар сарын 11 –ний өдөр ХӨСҮТ – ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 241 хүнийг шинжилгээнд хамруулахад  238 хүний хариу сөрөг гарсан. Тандалтын зорилгоор Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгээс 6, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний шинжилгээнд корона вирус илрээгүй.  Увс аймагт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээнд мөн корона вирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн 39 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гасан. Нурсултан-УБ онгоцоор ирсэн 184 хүний гуравт нь түрүүлж шинжилгээ хийн сөрөг гарснийг өчигдөр мэдээллэсэн. ХРамриХарин үлдсэн 181  хүний 3-т нь корона вирус илэрч нийт батлагдсан тохиолдол  197 боллоо. Өнөөдөр 6 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс оюутан бөгөөд 4 нь цэргийн сургуулийнх юм. Тавдугаар сарын 13,14 нд ирсэн оюутнууд 27-29 хоног эмчлэгдэн гарч байна. Тэдний 2 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй байна.