2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг 62 суудал авч засгийн эрхийг барина. Өдгөө Засгийн газар байгуулах, хэн хэн багтах асуудал яригдаж байна. Харин зарим нь хуучин албан тушаалдаа үлдэх санал гаргаад байгаа аж. Тодруулбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан одоогийн үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй яваагаа илэрхийлжээ. Тэрбээр “Би намын ерөнхий бичгийн даргаараа үргэлжлүүлэн ажиллана” гэж албан ёсоор мэдэгджээ.