ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-д халдварын тоо буурсан үзүүлэлттэй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-21

Эрүүл мэндийн  яамнаас цаг  үеийн асуудлаар мэдээлэл  хийлээ. Өнөөдрийн байдлаар  коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Нийт тохиолдол 22,542,444, эдгэрэлт 15,490,274 байгаа бол нийт нас баралт 799,292 болоод  байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 239 мянган хүн халдвар авч 5,000 гаруй хүн эндсэн үзүүлэлттэй байгаа аж. Мөн ОХУ-д 4,785 хүн өвчилж, 115 хүн эндсэн бол БНХАУ-д 40 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас мэдээлсэн юм.