Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар эмнэлгийн Ерөнхий захирлаар Эрүүл мэндийн удирдлагын магистр, Хүний их эмч Нацагдоржийн Лхажийг томилжээ.
Өмнө нь Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар Т.Мөнхсайхан ажиллаж байсан бөгөөд Эрүүл мэндийн сайдаар томилогдсон тул түүний орны шинэ удирдлагыг 15 дугаар тогтоолоор ийнхүү томиллоо.