Нийслэлд 377 сургууль цахим хэлбэрээр элсэлтээ зохион байгуулж байгаа талаар салбар яамнаас мэдээллээ. Энэ сарын 28 буюу энэ баасан гарагт нэгдүгээр ангийн элсэлт дуусах юм. Улсын хэмжээнд 3069 багшийн сул орон тоо байгаа бөгөөд бага ангийн багш, гадаад хэл, хими, биологи, дуу хөгжим, математикийн багш эрэлттэй байна. Ингэснээр мэргэжлийн багш нарын хангамж 90,3 хувьтай байгаа аж. Нийт сургуулиуд наймдугаар сарын 28-наас өмнө сул орон тооныхоо хангалтыг хийж дуусгахаар болжээ.
Улсын хэмжээнд сурагчдын дүрэмт хувцасны эрэлт их байгаа ч нөөц хангалттай байгаа аж. 140 борлуулалтын цэгээр 66 компани дүрэмт хувцас борлуулж байна. Сургуулиудад нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.