ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн нийт бүртгэгдсэн тохиолдол 300 боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-26

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 300-д  хүрлээ.  Өөрөөр хэлбэл, өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Анхан буюу давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн аж.

Нийт бүртгэгдсэн тохиолдлоос эдгэрсэн 289 хүн эдгэрч,  ХӨСҮТ-д  11 хүн эмчлэгдэж байна. Харин10 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.