Өвөрхангай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Тодруулбал, "Өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өглөө Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд тарваган тахлын гэдэсний хэлбэр гэсэн оноштойгоор гурван хүн хэвтжээ. Тухайн гурван хүн нэг гэр бүлийнхэн аж.
Тэд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Богд суманд байхдаа тарваганы мах идсэн гэсэн өгүүлэмжтэй бөөлжиж, суулгах шинж тэмдэг илэрчээ. Улмаар хурдавчилсан оношлуураар шинжлэхэд ээжийнх нь шинжилгээнд тарваган тахлын нян илэрсэн байна. Тиймээс тарвага агнахгүй байх, махыг нь нийслэл, суурин газар руу тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.