Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл,
- бага насны хүүхэдтэй гэр бүл-41,
- өндөр настан-28,
- эрүүл мэндийн шалтгаантай-28,
- хөгжлийн бэрхшээлтэй 1,
- бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-163 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тайж, Намуун, Монголика зочид буудлуудад тусгаарлалаа.