ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-өөс мэдээлснээр өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр 553 хүнд шинжилгээ хийснээс 552 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин наймдугаар сарын 22-ны өдөр Сөүлээс ирсэн 35 настай эрэгтэйн давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн байна.
Ингэснээр манай улсын хэмжээнд нийт 301 тохиолдол бүртгэгдэж 291 хүн эдгэрсэн байна. Сувиллын ажиглалтад 33 хүн бий. Нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэдэг мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө. Өнөөдөр хоёр хүн эдгэрч халдвартаас гарч, сувиллын ажиглалтад гарчээ.