Өнгөрсөн сарын 28-ны өдөр хоёр настай охин хашаандаа тоглож байгаад айлын нохойд хазуулсан билээ. Охины ар гэрийнхэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан ч шинжилгээний дүгнэлт хөнгөн гэж гарсан учраас нохойны эзнийг 100 мянган төгрөгөөр торгосон байдаг.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас дээрх гомдлыг шалгасан материалыг дахин хянаад “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүй” хэмээн үзсэнээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг дахин шалгаж байгаа аж.