ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр дуусна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-28

2020-2021 онд нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас эхлэсэн бол  өнөөдөр 17.00 цагт дуусгавар болно. БШУЯ-наас нэг ангид  хүүхдүүд хоорондоо 1-1.5 метр зайтай суух бөгөөд нэг ангид 20 орчим хүүхэд л суулгах боломжтой аж. Тиймээс танхимаар хичээллэх өдрийн тоо болон судлах хичээлийн тоог бууруулах зохицуулалт хийж байгаа талаар мэдээлж байсан юм. Шинэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуульд сурах 683 мянган хүүхэд танхимын сургалтад бүрэн хамрагдана. Гэхдээ сум, баг, тосгон, хөдөө орон нутгийн сургуулиудад сурагч хоорондын зайг баримталж, танхимын сургалт хэвийн үргэлжлэх аж.