ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Есдүгээр сард нойтон цас орно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-28

Цаг уурын байгууллагаас есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.

Баруун аймгуудын нутгаар:  Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-0 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ.

Есдүгээр сард агаарын температур нутгийнхаа өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн ихэнхи хэсгээр олон жилийн дунджаасаа хоёр градусаар дулаан байх болно. Бусад нутгаар олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнхи, Сүхбаатарын өмнөд нутгуудаар олон жилийн дунджаасаа ахиу, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Эхний арав хоногийн хувьд нутгийнхаа зүүн хэсгээр хур тунадас орох төлөвтэй. Агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Мөн эхний арав хоногийн дунд үеэс нутгийнхаа зарим нутгуудаар хур тунадас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд нутгийнхаа зарим газруудад хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байна.

Газар тариалангийн бүс нутгуудын температурын хувьд олон жилийн дундажийн орчим буюу 6-14 градусын дулаан, хур тунадас олон жилийн дундажийн орчим буюу 15-35 мм хүртэлх хур тунадас орно.

 


Эх сурвалж: ЦУОШГ