НМХГ-аас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тус газраас боловсролын байгууллагуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд хяналт шалгалт явуулжээ. Илэрсэн зөрчлийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл Мэнд боловсрол соёлын хүрээлэнгийн улсын ахлах байцаагч С.Лхагвадулам мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ, "Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгийн 938 байгууллагад шалгалт хийх шаардлагатай байгаагаас 51 хувьтай байна. Нийт 717 зөрчил илэрсэн. Тухайлбал, "Эрдмийн өргөө", "Боловсрол", "Эрдмийн ундраа", "Гүнгалуутай", 125 дугаар сургуулиудад багшлах боловсон хүчин дутмаг байна. Нийт 26 сургууль, 56 цэцэрлэг багшлах боловсон хүчин дутагдалтай, сонгон шалгаргуулалт зарласан, шалгаруулж аваагүй байдалтай. Плехановын нэрэмжит дунд сургууль нийт 75 багштайгаас 71 нь орос багш байдаг. Тэднээс 20 багш нь ОХУ-д очсон байгаа. 14 багш энд цар тахалтай холбоотой тусгаарлагдсан. Тусгаарлалтаас гараад 14 хоног сургалтын үйл ажиллагаанд оролцохгүй байх журмыг баримтлах шаардлагатай байна. Мөн "Нарны багачууд", "Маргад хотхоны үрс", "Бид алтан ураг", "Бумбардайн хүү", "Буурай ээж", Бяцхан алаг, Алунгоо, Ашид эх ханд " Дэлгэрэх нарны үрс гэх мэт цэцэрлэгүүд туслах багш юм эсвэл үндсэн багшийн орон тоон дээр ажиллуулаагүй, эсвэл арга зүйч, цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоо байхгүй гэсэн ийм зөрчлүүд илэрсэн байна" гэдгийг хэллээ.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулаагүй байсан зөрчил илэрчээ.
"Сэргэлэн жаалууд", "Глобал", "Бид алтан ураг", "Гэгээн ертөнц", "Бөндөөлхөн", "Бумбардай хүү", "Мазаахаа", "Дэгдүнэ", "Жаргалтай ирээдүй" цэцэрлэгүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргаагүй гэсэн зөрчлүүд илэрцээ.