ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гурван настай хүүхдийг дайраад зугтсан этгээдийг илрүүлжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-01

Өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 31-нд  3 настай хүүхдийг мөргөөд зугтсан согтуу жолоочийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.

Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2-р баг Номын булаг гэх газар Toyota Fielder маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 3 настай хүүхэд мөргөж зугтаасан гэх гомдол иржээ. Улмаар мэдээллийн дагуу тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц. Намнан, цагдаа зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж шөнийн 03:00 цагт жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уг тээврийн хэрэгсэлийг жолоодож зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхиж явсныг  илрүүллээ. 

Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0.49 промиллийн согтолттой гарчээ.