Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн 216 улс оронд нийт 25 сая 480 мянган хүн халдвар авч, 861 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 208 мянга гаруйгаар нэмэгдсэн байна. Манай улсад 440 иргэн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжсэн байна. Харин 8 хүн шинээр ажиглалтад орсон бөгөөд нийт 3405 хүн байгаа талаар мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 56 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа. 119 дугаарын утсанд 51 дуудлага иржээ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 484 хүнд шинжилгээ хийснээс хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 45 настай эрэгтэй, 59 настай эмэгтэй хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа аж.