Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 537 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 533 хүнээс вирус илрээгүй. Тэдний дөрөвт нь коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс энэ сарын 2-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн. Ингээд батлагдсан 310 тохиолдлын 296 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 16 нь сувилалд, гэрийн ажиглалтад 25 нь байна. Одоогоор ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж байгаагаас 13 нь хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.