ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дарь-Эхийн замыг нээлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-06

Баянзүрх дүүргийн 27-р хороо, хоёрдугаар хороо, "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлыг долдугаар сарын 27-нд эхлүүлж, замыг хаасан билээ. Иргэдийн дунд багагүй шүүмжлэлийг дагуулсан тус замыг өчигдрөөс буюу есдүгээр сарын 05-ны өдрөөс нээсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Тийм учраас уг зам долоон шүүрт худагтай байсныг 21 болгосон байна.

Зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан байна.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Дарь-Эхийн авто замын өнгө хучилтын ажил эхэллээ. Бид хучилтаа хийж дуусаад, замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийнэ. Наймдугаар сарын 27-нд замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч гурван өдөр дараалан бороо орсны улмаас чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийж байна. Өнөөдрийн хувьд 12 машинаар асфальт зөөвөрлөлт хийж, 60 орчим хүн ажиллаж байна. Хашлага дээр гурван бригад ажиллаж байна” гэсэн мэдээллийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өгсөн аж.