Есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх бол нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр болжээ. Харин ирэх сарын 4-ний өдрөөс их, дээд сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ.
Коронавирусийн халдвартай холбоотойгоор өнгөрсөн өвлөөс хойш боловсролын байгууллагууд хөл хорио тогтоогоод байсан. Харин есдүгээр сарын 1-нээс хичээл эхлэх боловч долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гарсныг мөрдөж байгаа билээ.