Есдүгээр сарын 09-ний өдрийн 07:00 цагийн орчим Ховд аймаг Манхан сумын Баянгол баг “Талын толгой” гэх газар /аймгийн төвөөс зүүн тийш 55км/-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 3 настай, эрэгтэй, А-н амь хохирч, жолооч 24 настай, эрэгтэй Х, зорчигч 28 настай, эмэгтэй Ж, 22 настай, эрэгтэй, Б, 2 настай, эмэгтэй Н нарын 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Тиймээс жолооч нар хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.