ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-11

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулжээ. Хилийн боомтоор өчигдөр нийт 96 иргэнийг нэвтрүүлсэн. Иргэдийг Дархан-Уул аймгийн  “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.