ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗГ: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-14

Улсын онцгой комиссын өнөөдөр хуралдаж, гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг есдүгээр сарын 15-нд   дуусах байсныг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар санал гаргасан билээ.  Тэгвэл саналаа  Засгийн газарт хүргүүлсэн.  Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар боллоо. 

Тодруулбал, 

1. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар болсон байна. Энэ хугацаанд агаарын болон газрын хилээ нээхгүй юм байна.

2. Есдүгээр сарын 21-нээс улс даяар ЕБС-иуд танхимаар хичээллэхээр боллоо.

3. Гэрийн тусгаарлалтын 14 хоногийг хүчингүй болгож, зөвхөн тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар болжээ.

4. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах орчныг бүрдүүлэхийг бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ. Цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжоо дайчлан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох юм байна.

5. Баар цэнгээний газрууд болон үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг хэвийн горимоор ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо. Тухайн бүс нутгийн онцгой комисс хуралдаж, ямар журмаар явуулахыг шийднэ.