Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах бэлтгэл ажлыг хийж, бүртгэл эхлүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэх ажил өнөөдрөөс буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны ням гараг хүртэл бүртгэхээо болсон талаар БШУ-ны яамны дэд сайд Г.Ганбаяр хэлсэн юм.