Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Уг агаарын хөлгөөр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн эх орондоо ирэх юм.
Эдгээр иргэний
- 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
- 37 нь өндөр настан,
- 29 нь эрүүл мэндийн шалтгаантай,
- хоёр нь жирэмсэн-асран хамгаалагчтай,
- 134 нь бусад шалтгаантай иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Гадаад улсуудаас иргэдээ татан авч буй ээлжит тусгай үүргийн уг нислэг өнөөдөр Улаанбаатарт 19:09 цагт газардах хуваарьтай байна.