Өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын азтанг шалгарууллаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, E-Barimt системд бүртгэгдсэн 32.358.965 баримт оролцлоо. Үүнээс
- 30 мянган төгрөгийн азтан - 29,175
- 100 мянган төгрөгийн азтан - 2,949
- Нэг сая төгрөгийн азтан - 329
- Гурван сая төгрөгийн азтан - 34
- Таван сая төгрөгийн азтан - 3 азтан тодорлоо.
- Харин 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Мөн тохирлын супер сугалааны шагналын сан 40 сая төгрөг байсан бөгөөд шагналын эзэн тодроогүй аж.