Энэ сарын 20-ны өдөр буюу ням гарагт Баянзүрх дүүрэгт есөн настай Э охин хойд аавдаа зодуулж амиа алдсан харамсалтай хэрэгтэй гарсан билээ. Түүний хэрэгт хойд эцэг Б-г холбогдуулан шалгаж байгаа бөгөөд, хэргийн газарт архины шил, шар айрагны лааз байсан аж. Одоогоор түүнийг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.