ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-21

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон Монголын  Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар Хамтран ажиллах санамж бичгийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгууллаа. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд  талууд хэд хэдэн ажлыг хамтран зохион байгуулах бөгөөд эхний ээлжинд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ой, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 2019 оны ТОП-50 аж ахуй нэгжийн удирдлагууд, компанийн хувьцаа эзэмшигч аж ахуй нэгжүүдийн удирдлагуудыг оролцуулсан “ЭТТ бизнес форум”-ыг зохион байгуулахаар боллоо. 

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд уул уурхайн үр ашгийг дээшлүүлэх, технологи сайжруулах, өндөр техник, технологи нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрийн технологи, инноваци, үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр туршлага, арга зүй судлах болон компанийн засаглал, захиргаа, удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөдөлмөрийн харилцааны чиглэлээр танхимын гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах юм. 

Санамж бичигт бичил, жижиг дунд бизнес, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөр санаачлан хамтран хэрэгжүүлэхээр тусгасныг талууд онцлон ярилаа. 

Түүнчлэн танхимаас явуулж буй эдийн засаг, бизнес, хууль эрх зүйн орчинтой холбоотой бодлогын судалгаанд идэвхтэй оролцох, уул уурхайн мега төслийг дагалдсан бүс нутгийн кластерыг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг хамтарч боловсруулахад хамтран ажиллана.