ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Франкфуртийн нислэгээр 209 хүн эх орондоо ирлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-24

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:34 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 209 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-32, өндөр настан-18, эрүүл мэндийн шалтгаантай-9, жирэмсэн-5, бусад шалтгаантай 99 иргэн байгаа юм.Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлах аж.