ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

18 настай хүү автомашины ослоор нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-24

Есдүгээр сарын 23-ны өөдөр 18 настай хүү автомашины осолд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал,  Нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ургах наран” хорооллын зүүн талд зам тээврийн осол гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг  Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги тухайн өдрийн 00:25 минутад 105-ын алба хаагчид 20 км замыг туулан 00:47 цагт очиж, “Мерседэс бенз” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашины араас мөргөснөөс суудлын автомашины жолооч 18 настай Д төмөр хийцэт хавчуулагдан нас барсан байсныг 13 минут ажиллаж, цогцсыг гарган, Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн аж.