ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Алтай таван богд” уулнаас 15 хүнийг аварчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-25

“Алтай таван богд” уулын  “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар 3 автомашинтай 15 том хүн цасан шуурганы улмаас бууж чадахгүй байсан тул аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд буулган, аварчээ. 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар 15 том хүн, 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр буюу есдүгээр сарын 24-ний өдрийн 10:20 цагт очиж, тухайн иргэдийг уулнаас эсэн мэнд буулгаж, мөн өдрийн 13:47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч хүлээлгэн өгчээ.