Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас Монгол банктай хамтран шинээр гаргасан Номад бондын талаар өнөөдөр /2020.09.29/ мэдээлэл хийлээ. Номад бонд нь 600 сая ам.долларын хэмжээтэй, жилийн 5.125 хувийн хүүтэй бөгөөд 5.5 жилийн хугацаатай бонд юм байна. Уг бонндыг босгосноор ам.долларын ханшид эерэгээр нөлөөлнө.гэж үзжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ "Засгийн газар Монгол банктай хамтран өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажлыг хийж байна. 2016 онд гаргасан Мазаалай бонд жилийн хүү 10.075 хувь, 2012 онд гаргасан Чингис хаан бонд 5.125 хувийн хүүтэй. 600 сая ам.долларын Номад бондоор дээрх хоёр бондыг сольж арилжаалсан гэсэн үг. Бид бондын хүүд 203 сая 100 мянган ам.долларыг төлдөг байсан бол Номад бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлнө. Жилд 70-аад тэрбум төгрөгийг хэмнэж байна гэсэн үг. Төлбөрийг бүгдийг нь жигдлээд эдийн засаг болон төсөвт ачааллах ачааллыг буруулж байна" гэлээ.