Иргэний тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн аж ахуйн нэгж болон байгууллагын нэрийн өөрчлөлтийн тухай лавлагааг УБЕГ-аас олгодог байсан билээ. Тэгвэл аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн лавлагааны хүсэлтийг хүлээж авахгүй хэмээн УБЕГ-аас мэдээллээ. Уг шийдвэрийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд хүргүүлсэн аж.