ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнгөрсөн сард 3190 иргэнээ татан авчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-01

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрөгч есдүгээр сард 16 удаагийн захиалгат нислэг үйлдэж, гадаад, улс оронд байгаа 3,190 иргэнээ татан авсан байна. Эдгээр иргэдийн 613 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 362 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй, 324 нь өндөр настан, 87 нь жирэмсэн, 1769 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байгаа юм.

Харин нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл гадаадын 81 улсаас 82 удаагийн захиалгат нислэгээр 16,449, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,535 нийт 22,984 иргэнийг мэргэжлийн байгууллагуудын хяналтын дор зохион байгуулалттайгаар татан авах ажиллагааг зохион байгууллаа.