ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сиэтлээс 248 иргэн эх орондоо ирлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-01

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 248 иргэн эх орондоо ирсэн юм. Тодруулбал,

  • Эрүүл мэндийн шалтгаантай-12,
  • Өндөр настан-38,
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл-50,
  • Жирэмсэн-2,
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн байна.

Иргэдийг “Корпорэйт” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах хуваарьтай байсан ч дулааны шугамын засварын ажлын улмаас “Эрхэс”, “Тэмүжин”, “Майсон”  зочид буудал, “Синдүра мед” эмнэлэг, “Налгар” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдэээлэв.