Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчилж коронавирусийн халдвартай хүнд нөхцөлд тусламж үзүүлэх зорилгоор 30 мянган хонь бэлэглэхээр болсон билээ. Тэгвэл бэлэглэсэн 20 мянган хонийг Дорноговь аймгийн нутагт 30 хоногийн хорио цээрийн дэглэмд оруулаад байна гэсэн мэдээлэл урд хөршийн мэдээллийн хэрэгслээр гарсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр 30 мянган хонины 20 мянга нь хил дээр ирээд байгааг тус улсын CGTN мэдээллийн агентлаг өөрийн хуудсаараа мэдээлжээ.