Манай улс өнөөдрийн байдлаар 81 улсаас 23354 иргэнийг эх орондоо авчраад байгаа талаар Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Ингэхдээ 16816 иргэн тусгай үүргийн онгоцоор ирсэн аж. Харин аравдугаар сард 11 удаагийн нислэг хийхээс Нурсултан-УБ-ын онгоц иргэдээ авчирсан. Мөн өнгөрсөн сард буцах хүсэлтэй 3000 гаруй иргэн байгаагаас 2500 орчим нь БНСУ руу байна. Харин АНУ-д 205, Европоос Яаралтай буцах хүсэлтэй иргэдийг оруулбал 4900 орчим иргэн болж байгаа гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн, "Хүйтэн болсон учир тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгай хоолойгоор дамжуулан нисэх буудлаар дамжуулан тусгаарлаж байгаа бөгөөд 2760 иргэнийг энэ сардаа авчирна.
Цар тахлын тархалтын нөхцөл байдлыг харгалзан нэн шаардлагатай Монгол Улсад ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох шийдвэрийг УОК-оос гаргалаа. Тиймээс Монголд албан болон бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгож, 21 хоног тусгаарлагдан Монголд ажиллах боломжийг нээж байна. Мөн визээ 30 хоногоор сунгаж болох шийдвэр гаргалаа. Гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлага тавина" гэлээ.