Баянзүрх дүүргийн 22-р хороонд 59 настай эмэгтэй О, 8 настай эрэгтэй Т нар гэртээ угаартсан байж болзошгүй байдлаар нас барсан явдал өчигдөр болжээ. Тухайлбал, уг айл өрхөө гялгар уутаар бүтээсэн, яндангаа авсан байдалтай байсан аж. Улмаар хөрш айлын хүн нь 15:25 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг хэллээ. Гэхдээ угаартсан эсэхэд албаны хүн тодорхой хариу өгөөгүй байгаа аж.